ЧИНИЙ СЭТГЭЛИЙН ЗӨРГӨӨР - Шинэ бичлэгүүд http://mylove-7.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Mon, 12 Oct 2009 18:50:28 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Намрын төгөлд]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=275185 Навчин хөлөг усны урсгалд бүүвэйлэгдэж

Намрын ойгоос сэмхэн оргож одно

Будрах цас шиг унах моддын нулимс

Буцах шувууд мэт тэнгэрт ниснэ

Ирэх хаврыг мөрөөдөх навчин хөлөг, шаргал шувууд

Их л холыг өөр өөрөөр зорином

]]>
Mon, 12 Oct 2009 18:50:28 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=275185
<![CDATA[Ганцхан хүсэл]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=262373 Хайртай гэх мөртлөө

Хагацахыг хүсэх учрал уу

Хачин тансаг атлаа

Хагдархыг хүсэх цэцэг үү

Үргэлж хамтдаа гэсэн байж

Салахыг хүсэх амраг уу

Үй түмээрээ түгдэг байж

Сансарт уусагч одод уу

Дэргэд нь байгаа хэрнээ

Түүнийгээ санах сэтгэл үү

Дэмий хоосон шаналж

Дотроо уйлах зүрх үү

Хүссэн бүхэн биелдэггүй

Хяслант энэ орчлонд

Ганцхан өдөр хүслээрээ амьдрах

Ганц л хүсэл надад байна

]]>
Wed, 16 Sep 2009 18:44:51 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=262373
<![CDATA[Чамдаа]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=207916 Цонхон дээр чинь сар болж хоноё

Цохилох зүрхэнд чинь хайр болж ургая

Зүүдэнд чинь ирэх цагаан морьтой ханхүү байя

Зүсэр бороонд барьж алхах шүхэр чинь болъё

Ганцаардсан гарыг чинь атгаж тайтгаруулъя

Ганцхан хэрэгтэй үгийг чинь олж хэлье

Цэнхэр үдшээр чамайг л зорих жаргал байя

Цээжин цаанаас чинь гунигын үр зууж нисье

Шаналсан сэтгэлийг чинь тайтгаруулах сархад болъё

Шартатлаа дурлчихаад уйлахад чинь нулимс байя [...]]]>
Wed, 17 Jun 2009 10:36:24 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=207916
<![CDATA[Зүрхний хүслэн]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=206873 Нэг сэхээ ороод харвал ажил  тарах цаг болжээ. Цүнхээ шүүрч аваад жигтэйхэн яаруу гарч автобусны буудал орсоны дараа юунд  тэгтлээ яарсандаа өөрөө өөртөө гайхав. Намайг хүлээсэн хүн тэнд байхгүй. Бүр ганц ч хүн байхгүй байхад юундаа тэгтлээ яарсан юм бол оо. Бороо орохын өмнөх нам гүм байдал. Бараан үүлээр нүүрээ нуусан тэнгэр. Тэр үүлс тэнгэрт биш миний сэтгэлд нүүгээд байх шиг. Бороо ороосой тэгвэл ханатлаа уйлж сэтгэлээ онгойлгохгүй юу. Яагаад  ч юм бороо асгарсан ч хамаагүй гэртээ харин харьтал шалба норж алхмаар санагдав. Тэнгэрийн хаяанд үе үе цахилгаан гялбах нь заримдаа миний дүрсхийн уурлахтай адил юм шиг. Би ерөөсөө ертөнц бололтой. Тэнгэр бүрхэхээр гуньдаг. Бороо орохоор уйлмаар санагддаг юм шиг байна. Хотын замаар машинууд хурдлан давхиж, хажуугаар шүхэр дор эрхлэн нялхрах амраг хосууд өнгөрнө. Харих замд тааралддаг жигтэйхэн чамин хийцтэй шилэн байшингийн цонх нулимсаараа нүүрээ угаахаар  бороо хүлээх мэт халтартсан харагдана. Бороо ядаж дуслаасай. Хүлээх тусам уддаг болзооноосоо хоцордог амраг шиг минь энэ бороог уу. Уг нь би бороонд норох дургүй л дээ. Өнөөдөр яагаад ингэтлээ ангасан газар, хатсан цэцэг шиг бороонд норохыг хүсээд байгаагаа ерөөсөө ойлгохгүй юм. [...]]]> Mon, 15 Jun 2009 12:57:55 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=206873 <![CDATA[Бухимдал]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=206842 Цэнхэр тэнгэр харахыг хүсэв

Хаашаа харах вэ

Цэцэг түүж хэн нэгэнд бэлэглэмээр

Хаанаас түүх вэ

Алтан цох алган дээрээсээ нисгэмээр

Хаана байна вэ

Амандаа дуу аялах гэтэл

Хаашаа ч юм явж одох

Миний мэдэхгүй бүхэн

Хэтэрхий чиэмээтэй орших энэ хотод

Миний мэдэх бүхний

Хоолой сөөсөн бололтой

]]>
Mon, 15 Jun 2009 12:28:30 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=206842
<![CDATA[Миний ертөнцөд]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=188873 Миний ертөнцөд гуниг байхгүй

Мэлмэрч урсах нулимс хайгаад хэрэггүй

Шаналсан сэтгэлээ сархадад дэлгэж

Шал согтуу бэдчих намайг олохгүй

Миний ертөнцөд гуниг байхгүй

Миний ертөнцөд жаргал ч байхгүй

Мэнгэт бүсгүйн инээд байдаггүй

Сарны дор зүрх догдолж

Сандарч хэлсэн үгс ч байхгүй

Миний ертөнцөд жаргал байхгүй

Миний ертөнцөд жаргал, зовлон байхгүй

Миний ертөнцөд дурлал байхгүй юм чинь

]]>
Mon, 18 May 2009 13:48:54 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=188873
<![CDATA[Намар болохгүй бол]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=178219 Тэнд

Он жилүүдийн дунд

Би сэтгэлээ алдчихсан юм

Моддын навчис унаж байхад

Намар

Тэр үзэсгэлэнтэй хэрнээ

Надаас зүрхийг минь булаасан

Бүсгүй

Гунигаа цаг хугацаан дундаас

Бүгдийг нь цуглуулж

Зүрхээ гээсэн

Тэр намарт

Би навчис унах болгонд

Шаналлаа гээх гэж очдог

Гэвч

Дахиад намар гэж

Болохгүй бол

]]>
Wed, 29 Apr 2009 17:59:05 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=178219
<![CDATA[Үүр цайсны учир]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=172950 Цөөрөмд эрхлэх сарыг сандчааж

Хажуу дахь модных навч

Усанд унаад

Бяцхан завь адил хөвнө

Сар сандрахдаа

Завинд гунигаа нууж орхиод

Тэндээс оргож одсон

Тэгээд дахиж хэзээ ч

Цөөрөмд тольдохгүй гэж

Өөртөө амалсан

Үүр цайсны учир...

]]>
Sun, 19 Apr 2009 13:03:36 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=172950
<![CDATA[Тусламж гуйх уу...]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=169735 Төрсөн өдрийн сэдэвтэй мэндчилгээний үг бичих гэсэн сайн болж өгдөггүй. Уг нь найман мөртэй л байхад хангалттай л юм л даа. Гэхдээ санаа, үгнүүд нь давтагдах гээд хэцүү юм. Ганц нэг юм бичсэн иймэрхүү

Хээнцэр ганган цэцэг чамд

Нэг дэлбээ нэмэгдлээ

Хээрийн салхи шиг насанд чинь

Нэг тоо нэмэгдлээ

Амтат баярын бялуунд чинь

Нэг лаа нэмэгдлээ

Анд нөхдөөрөө хүрээлүүлж

Сайхан баярлаарай

гээд бичсэн тэнэг санагдаад болдоггүй. Мэндчилгээ бичиж өгч тус болно гэдэгт найдаж байна. Сэтгэгдлийн талбар нээлттэй шүү хэ хэ.

]]>
Mon, 13 Apr 2009 13:40:48 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=169735
<![CDATA[Бүсгүйчүүдэд]]> http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=167105 Ядам хуруундаа бөгж зүүчихэж

Яах гэж тэгсэн юм бол

Худлаа намайг хууртана гэж санаа юу

Хурим хийгээгүйг чинь

Би мэднэ [...]]]> Wed, 08 Apr 2009 15:00:50 +0800 http://mylove-7.blog.banjig.net/post.php?post_id=167105