Цонхон дээр чинь сар болж хоноё
Цохилох зүрхэнд чинь хайр болж ургая
Зүүдэнд чинь ирэх цагаан морьтой ханхүү байя
Зүсэр бороонд барьж алхах шүхэр чинь болъё
Ганцаардсан гарыг чинь атгаж тайтгаруулъя
Ганцхан хэрэгтэй үгийг чинь олж хэлье
Цэнхэр үдшээр чамайг л зорих жаргал байя
Цээжин цаанаас чинь гунигын үр зууж нисье
Шаналсан сэтгэлийг чинь тайтгаруулах сархад болъё
Шартатлаа дурлчихаад уйлахад чинь нулимс байя
Моддын дундуур намраар алхахад чинь
Навч болж хөл доор чинь уная
Мөнгөлөг цагаан цасан ширхэг болж
Сормуусан дээр чинь бүжиглэе
Нүгэлгүй ариун хайрыг минь олж харах хүртэл
Нүдэнд чинь өртөж болох юм бүхэнд хувилъя
Янаг хайрын сэтгэлд чинь энэ биеэрээ уусах
Яг тийм үдшээр чамайг л зорьж алхая
Блогийн нүүр » Чамдаа
2009-06-17 10:36:24

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: