Бүсгүйчүүдэд

Ядам хуруундаа бөгж зүүчихэж

Яах гэж тэгсэн юм бол

Худлаа намайг хууртана гэж санаа юу

Хурим хийгээгүйг чинь

Би мэднэ

Үдэш болзоонд зогсоогүйг чинь

Сар мэднэ

Үнсүүлж ичиж яваагүйг чинь

Салхи мэднэ

Сарнай цэцэг бэлгэнд аваагүйг чинь

Модод мэднэ

Санаа алдаж хэн нэгнийг үгүйлээгүйг чинь

Сэтгэл чинь мэднэ

Хайр минь зүрх минь чамайг

Харах л гэсэн дээ

Үдшээр сар болж

Үймрээ салхи болж

Өөр бас модод болж

Өөрийн чинь хүртэл сэтгэл болж явлаа

Хуруундаа зүүсэн бөгж чинь

Хуримынх байлаач хамаа алга

Сарнайн баглаа барьж

Болзоонд чамайг уринаа

Санаа алдаж намайг үгүйлвэл

Уруул дээр чинь үнсэнэ

Ядам хуруун дахь бөгжөө

Авч хая

Янагын бороонд шалба норж

Эрх чөлөөтэй алх

Сэтгэгдэлүүд:

1. julia_976 (зочин) | 2009-04-08 15:18:23
Эр хүн зоригтой бол ,,,,,, гэдэг дээ. Урагшаа
2. нану (зочин) | 2009-04-08 21:15:43
гоё шүлэг юм аа гоё гэж шүүрс алдахаас оор юм үнэндээ чадахгуй юм даа бичээд бай найрагч минь
3. amanjinka | 2009-04-09 23:42:16
сайхан шүлэг
4. oldoshaksli | 2009-04-10 20:12:49
amar saihan shuleg ve!
NUtag orondoo tuhshaa l biz dee.
5. tihiidon (зочин) | 2009-04-12 20:20:18
hi and min e sain uu.dajgui shuleg bnaa.muu nz ni ymar saihan ug ungah bish de.gehdee saihan shuleg bn shuu.za amjilt bicheed bgaarai muu ni shuusiin shahaad ognoo... hahahahahahahahaha
6. esugen (зочин) | 2009-04-15 15:38:17
hi . huuhdee nairagch mini. ene arai...... tiim uu? ugui yu nadru mail bicheerei...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.