Бурханд

Сүүмийх дэн шиг анивчих одод

Сүмийн хонхны жингэнэх дуу

Сүрэг шувуу дэрхийн нисэхэд

Сүнс минь цочихдоо уулга алдлаа

Саяхан дэргэсэн шувуудтай цуг

Сайхан бодлууд минь хамт нисчихлээ

Хань татах гэж сүүдрээ эртэл

Хаачсаныг мэдэхгүй алга байв

Бүүдгэр сарны цонхгор царай

Бүрэнхийн дундах сүмийн бараа

Бурхан номын дуу тасарсан ч

Буяны газар гэж дотроо залбирав

Алгаа хавсарч нүдээ аниад

Аврал хайн бурханаас гуйлаа

Гэрэлгүйд нь бүү хэл гэрэлтэйд нь ивээдэггүйг нь

Гэнэт мэдэхдээ өөрөө уулга алдваа

Сэтгэгдэлүүд:

1. embi | 2009-04-07 15:13:09
хөөрхөн бичиж ээ. Жаахан тайвшир аан хэ хэ
2. Чаамаа | 2009-04-07 15:30:58
гоё л юм
3. Цасны чимээ | 2009-04-07 15:31:08
хөөх сайхан бичжээ
Сүрэг шувуу дэрхийн нисэхэд

Сүнс минь цочихдоо уулга алдлаа сайхааан сайхаан
4. Чаамаа | 2009-04-07 15:31:40
:d
5. ЗОРИГТ8 | 2009-04-07 15:45:06
Бурханд залбирахдаа бичсэн юмуу
6. serenade | 2009-04-08 12:48:12
дажгүй сайхан бичжээ...
7. oldoshaksli | 2009-04-10 20:14:17
tiin bi bas duun aldav aa end.
8. Эзра Паунд | 2009-06-27 13:47:01
gaihaltai baina

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.